Torgony Zam

ТОРГОНЫ ЗАМ2026

МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН

2026 оны 8-р сарын 10–14

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монголыг дэлхийн хөрөнгө оруулагчидтай холбох олон улсын дээд хэмжээний чуулган

TORGONY ZAM 2026 нь Япон, Сингапур, Тайланд, АНЭУ, Итали, Франц зэрэг дэлхийн 6 орны 120 гаруй хөрөнгө оруулагч, бизнесийн удирдагч, шийдвэр гаргагчдыг Монгол Улсад цуглуулж, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын боломж, стратегийн түншлэл, урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэх олон улсын хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулган юм.

ОГНОО

2026 оны 8-р сарын 10–14

БАЙРШИЛ

Улаанбаатар + Төв аймаг, Монгол

ЦАГ

08:00 – 21:00

Яагаад TORGONY ZAM2026?

Дэлхийн хөрөнгө оруулагчид, стратегийн түншлэл, шинэ боломж.

ИТГЭЛИЙГ БҮТЭЭЖ, ИРЭЭДҮЙГ ЦОГЦЛООНО

Монгол Улс нь арвин байгалийн баялаг, залуу хүний нөөц, өсөн тэлж буй зах зээл, Азийг холбосон стратегийн байршлаараа дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан шинэ өсөлтийн бүс болж байна. Хөрөнгө оруулалтын орчны шинэчлэл, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бүс нутгийн эдийн засгийн хөгжил нь олон улсын хөрөнгө оруулагчдад тогтвортой, ил тод, урт хугацааны боломжийг бүрдүүлж байна.

TORGONY ZAM 2026 нь Япон, Сингапур, Тайланд, АНЭУ, Итали, Франц зэрэг улсын хөрөнгө оруулагчид, бизнесийн манлайлагчид болон Монголын шилдэг төслүүдийг нэг дор уулзуулж, хөрөнгө оруулалт, стратегийн түншлэл, хамтын ажиллагааг бодитоор эхлүүлэх олон улсын платформ юм.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

TORGONY ZAM 2026 танд юу санал болгох вэ?

Хөрөнгө оруулалтын боломж

Урьдчилан сонгогдсон өндөр өгөөжтэй шилдэг 20 төслүүдийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулж, бодит хэлцэл байгуулах боломжийг бүрдүүлнэ.

B2B бизнес уулзалт

Хөрөнгө оруулагчид, шилдэг компанийн ТУЗ-ын гишүүд, CEO нартай B2B бизнес уулзалтаар шинэ түншлэл эхлүүлэх боломж.

Дэлхийн бизнесийн сүлжээ

Япон, Сингапур, Тайланд, АНЭУ, Итали, Франц зэрэг олон орны хөрөнгө оруулагчид болон бизнесийн манлайлагчидтай VIP уулзалт хийх.

Зах зээлийн ойлголт

Монгол болон олон улсын эдийн засаг, тэргүүлэх салбарууд, хөрөнгө оруулалтын орчны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, шинжилгээг салбарын тэргүүлэх илтгэгчдээс авна.

ҮНЭТ ЗҮЙЛС

Бидний эрхэмлэдэг зүйлс

Ил тод байдал

Бүх үйл ажиллагаандаа нээлттэй, шударга байж, харилцагч талууддаа үнэн зөв мэдээлэл хүргэдэг.

Хамтын ажиллагаа

Гадаад болон дотоодын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг — бид ганцаараа биш, хамтдаа.

Инноваци

Шинэ санаа, шийдлийг дэмжиж, хурдацтай өөрчлөгдөж буй зах зээлд дасан зохицох чадварыг эрхэмлэдэг.

Эх оронч үзэл

Монголын эдийн засгийн өсөлт, дэлхийн зах зээл дэх байр суурийг бэхжүүлэхийн төлөө зүтгэдэг.

ХЭНОРОЛЦОХ ВЭ

Япон

Япон

Сингапур

Сингапур

Тайланд

Тайланд

АНЭУ

АНЭУ

Итали

Итали

Франц

Франц

ГОЛОНЦЛОГУУД

АНХ УДАА

Япон – Монголын хөрөнгө оруулалтад зориулсан шинэ платформ.

B2B УУЛЗАЛТ

Урьдчилан төлөвлөгдсөн, өндөр чанартай нэг-нэгийн бизнес уулзалт.

ХЭЛЭЛЦЭЭР

Төслийн танилцуулгаас бодит гэрээ, хамтын ажиллагаанд хүртэл.

СОЁЛЫН СОЛИЛЦОО

Монголын өв соёл, зочломтгой байдал, шинэ түншлэлийг мэдрээрэй.

ЕРӨНХИЙ ЗОХИОНБАЙГУУЛАГЧ

ХАМТРАН ЗОХИОНБАЙГУУЛАГЧ

ДЭМЖИН АЖИЛЛАГЧБАЙГУУЛЛАГА