ТАНИЛЦУУЛГА
Торгоны Зам — Чуулганы танилцуулга
Монголын хөрөнгө оруулалтын чуулганы зорилго, оролцогч талууд, гол чиглэлүүд болон оролцох боломжуудын дэлгэрэнгүй танилцуулга.
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Ерөнхий мэдээлэл
Энэхүү арга хэмжээ нь Япон, Тайвань, Сингапур болон бусад улс орны хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, төрийн болон хувийн хэвшлийн төлөөллийг нэг дор цуглуулж, Монгол Улсад чиглэсэн шинэ хөрөнгө оруулалт, урт хугацааны стратегийн түншлэлийн үндэс суурийг бий болгоно.
TORGONY ZAM — International Investment Summit 2026 нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын боломж, стратегийн төслүүд, олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой олон улсын хэмжээний хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалт юм.
Алсын хараа
«Монгол Улсыг Евро-Азийн хөрөнгө оруулалтын стратегийн зангилаа төв болгон бэхжүүлж, олон улсын капиталын хоёр талт урсгалыг холбосон санхүүгийн шинэ ‘TORGONY ZAM’-ыг цогцлоох.»
ЗОРИЛГО
Зорилго
Монгол Улсын тэргүүлэх төсөл, бизнесийн боломжуудыг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах.
Монгол Улс руу чиглэсэн шууд хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх.
Өндөр өсөлтийн чадамжтай төсөл, компаниудыг бодит хөрөнгө оруулалттай холбох.
Олон улсын хөрөнгө оруулагчид болон Монголын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх.
Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын хөгжлийг дэмжих стратегийн түншлэлийг бий болгох.
Хөрөнгө оруулалт, инноваци, технологи болон тогтвортой хөгжлийн чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх.
Монгол Улсыг Зүүн Хойд Ази болон Евро-Азийн хөрөнгө оруулалтын шинэ төв болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах.
ОРОЛЦОГЧ ТАЛУУД
Оролцогч талууд
Олон улсын хөрөнгө оруулагчид ба стратегийн түншүүд
ОНЦЛОГ
Үйл ажиллагааны онцлог
Deal Making & Partnership
Хөрөнгө оруулалтын гэрээ, хамтын ажиллагааны санамж бичиг болон стратегийн түншлэлийн хэлэлцээрүүд.
Global Investment Platform
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх төслүүдийг дэлхийн хөрөнгө оруулагчидтай холбох олон улсын платформ.
Investor Matching
Хөрөнгө оруулагч болон төслийн эзэд хоорондын урьдчилан төлөвлөсөн хаалттай уулзалтууд.
Business & Cultural Experience
Монголын бизнесийн орчин, түүхэн өв соёл, аялал жуулчлалын боломжийг нэг дор танилцуулах тусгай хөтөлбөр.
ЧИГЛЭЛҮҮД
Үндсэн чиглэлүүд
Уул уурхай ба стратегийн нөөц
- Зэс
- Алт
- Газрын ховор элемент
- Эрчим хүчний түүхий эд
Санхүү ба хөрөнгийн зах зээл
- Хувийн хөрөнгө оруулалтын сан
- Хөрөнгө удирдалт
- Финтек
- Санхүүгийн үйлчилгээ
Аялал жуулчлал ба соёлын эдийн засаг
- Эко аялал жуулчлал
- Тансаг зэрэглэлийн аялал жуулчлал
- Соёлын бүтээлч үйлдвэрлэл
Үл хөдлөх хөрөнгө ба дэд бүтэц
- Хот байгуулалт
- Орон сууцны төсөл
- Логистикийн төвүүд
- Зам тээврийн хөгжил
Технологи ба инноваци
- AI
- Fintech
- Smart City
- Digital Transformation
Эрчим хүч
- Сэргээгдэх эрчим хүч
- Ногоон устөрөгч
- Эрчим хүчний дэд бүтэц
БОЛОМЖ
Яагаад Монгол вэ?
Стратегийн байршил
Хоёр их гүрний хоорондох гол гарц дээр.
Эрдэс баялаг
Өсөлтийн боломжтой зах зээл
Залуу хүн ам
Эрчим хүч, аялал жуулчлал, технологийн боломжууд
«Монгол Улс нь өндөр өсөлтийн боломж бүхий хөгжиж буй зах зээл юм.»
ҮР ДҮН
Хүлээгдэж буй үр дүн
Олон улсын хөрөнгө оруулагчид болон Монголын бизнесийн байгууллагуудыг шууд холбох.
Бодит хөрөнгө оруулалтын хэлцэл, стратегийн түншлэлийг бий болгох.
Монгол Улсын тэргүүлэх төсөл, бизнесийн боломжуудыг олон улсад сурталчлах.
Монгол Улсыг бүс нутгийн хөрөнгө оруулалтын төв болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах.
АНГИЛАЛ
Төслийн ангилал
Өргөжилтийн төсөл
Үйл ажиллагаа нь эхэлсэн бөгөөд нэмэлт хөрөнгө оруулалтаар дараагийн шатны өсөлтөө хангах боломжтой төслүүд.
Хамтарсан хөрөнгө оруулалтын төсөл
Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлэх боломжтой бизнес, төсөл.
Шинэ төсөл
Зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн болсон, санхүүжилт болон стратегийн түншлэл шаардлагатай төслүүд.
Стартап ба инновацын төсөл
Технологи, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлээр хөгжиж буй бизнесүүд.
ОНЦЛОГ
Яагаад «Торгоны Зам» вэ?
Бусад арга хэмжээнээс ялгарах онцлог
Хязгаарлагдмал, сонгон шалгаруулсан төслүүд
Урьдчилан товлосон B2B уулзалтууд
Шууд төслийн эзэдтэй уулзах боломж
Форумын дараах хөрөнгө оруулалтын дэмжлэг
ОРОЛЦОО
Яагаад оролцох вэ?
Монголын байгууллагуудын хувьд
Хөрөнгө оруулагчдад төслөө танилцуулах
Олон улсын хөрөнгө оруулагчдад өөрийн бизнес, төсөл болон хөгжлийн төлөвлөгөөг танилцуулах боломж.
Стратегийн түнш олох
Санхүүжилтээс гадна технологи, мэдлэг, зах зээл болон олон улсын харилцааны түншлэл бий болгох.
Олон улсын сүлжээгээ өргөжүүлэх
Гадаадын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон байгууллагуудтай холбоо тогтоох.
Бизнесийн хөгжлийн шинэ боломжуудыг нээх
Шинэ зах зээл, шинэ харилцагч, шинэ хамтын ажиллагааны боломжуудыг судлах.
ШАЛГУУР